АНУ болон Европын орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор уран баяжуулалт хийж байна хэмээн сэжиглэж, үүнийг буруутгаж байгаа бол Ираны зүгээс тэдний энэ хардалтыг няцааж, уран баяжуулалт нь цэвэр энхийн зорилготой хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Мөн өнгөрөгч баасан гаригт Канад улс Ираны цөмийн хөтөлбөр болон Сирийн Башар аль-Ассадад тус улс тусламж үзүүлсэн гэх шалтгаанаар Ирантай дипломат харилцаагаа цуцлан Тегеран дахь Элчин сайлын яамаа хааж, тус улсын Элчин сайдуудыг өөрийн улсаасаа хөөжээ.
Харин дээрх хориг, саад, асуудлуудын улмаас Ираны мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш дахин унаж, хар захын ханшаар 24,300 риал нэг доллартай тэнцэх болсон байна.
Ираны “Mehr” агентлагийн мэдээлсэнээр Ираны мөнгөн тэмдэгт риалын ханш өдөрт долоон хувиар унаж байгаа аж.