“Мейнстримд миний зам хаалттай”

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

“Мейнстримд миний зам хаалттай”

Венецийн 69 дэх кино наадмын тод томруун үйл явдлын нэг нь Японы найруулагч Такеши Китаногийн «Хилэгнэлийн эрмэгийн цаана» гэсэн нэртэй шинэ киноны дэлхийн нээлт боллоо. Японы нэр алдартай найруулагч, кино зохиолч, жүжигчний алдар нэр 15 жилийн өмнө яг тэндээс манджээ. Түүний  «Фейерверк» («Галын наадам») кино нь 1997 оны Венецийн кино наадмын гол шагнал «Алтан арслан» авч байжээ. Өнөөгийн түүний кино нь хоёр жилийн өмнө шуугиан тарьж байсан «Хилэгнэл» киноны үргэлжлэл бөгөөд тэр нь Китано гангстерийн сэдэвтээ эргэн ирж байна гэсэн үг  болж байна. Уянгын аясаас татгалзсан найруулагч маань зохион байгуулалттай гэмт хэргийн ертанцийг өршөөлгүйгээр хоржоонтойгоор үзүүлжээ. Китано «Газете.Ru» сонинд өөрийн киноны харгис хатуу үндэс, гадаад амжилтад нь нутаг нэгтнүүд нь хэрхэн ханддаг тухай болон гурван орон зайт шатрын талаар ярьжээ.

Ме́йнстрим (англ. Mainstream-үндсэн урсгал)-шинжлэх ухаан, соёлын буюу ямар нэгэн салбарт тодорхой хугацаагаар ноёлох чиглэл. Нэг ёсондоо олон нийтийг хамаарахгүй, элитийн чиглэл юм. Соёлын мэйнстримийн тод жишээ нь массмедиагийн slowmo-д байрлуулсан муурнууд, мөн GreenCubes сервер дэх тоглогчдын усан үзмийн өнгөтэй шаахай болно.

-«Хилэгнэлийн эрмэгийн цаана»  кино таны амьдрал дахь анхны сиквел  (си́квэл, си́квел. англ. sequel- үргэлжлэл) болж байна. «Хилэгнэлийг» үргэлжлүүлэхэд таныг юу түлхэв. Баатруудаасаа салах хүсэлгүй байсан хэрэг үү?

-Юу гэж дээ, та минь! «Хилэгнэл» Японд маш их мөнгө олсонд би гайхаж байлаа. Надад тийм юм тохиолдох нь ховорхон. Ахиу мөнгө олох боломжийг ашиглахгүй байх нь тэнэг хэрэг гэдэгтэй та санал нийлнэ биз дээ.

-Гэхдээ «Затойчи» гэдэг нэртэй сохор иллэгчин самурайн тухай киногоо ийм болгоогүй биз дээ?

-Сиквелийн санаа надад байсан ч нөхцөл гарч ирээгүй юм. «Затойчи» брэндийн эрхийг эзэмшигчид миний киноны галзуутай амжилтийн дараа эрхийг нь баруун зүүнгүй асар их мөнгөөр худалдсан юм. Тэр цагаас л манайд бараг  жил бүр шинэ «Затойчи» гарч байгаа. Тэр тэмцэлд орох нь утгагүй юм.

-Өмнө нь өөрийн ямар нэгэн киноныхоо үргэлжлэлийг хийе гэсэн бодол таньд төрж байв уу?

-«Хэн нэгнийг авчихсан уу?» гэдэг нэртэй миний инээдмийн кино надад их таалагдаад байгаа юм. Түүнийг найруулсанаас хойш үргэлжлэлийг нь хийх юмсан гэж мөрөөдөж сууна!

-Та тогмол хувирч байх юм. «Такешиз», «Найруулагч, банзай», «Ахиллес ба яст мэлхий» гэсэн намтрын гурван киноныхоо дараа бодож байгаад л гангстерийн сэдэвтээ эргээд иржээ. Юунаас болов?

-Энэ бол ухаараагүй ухамсарын  сонголт! «Хилэгнэл» ба «Хилэгнэлийн ирмэгийн цаана» хоёрт миний зуршил хүргэжээ. Миний амьдралд зөвхөн кинематограф байгаа юм биш. Эх орондоо би өдөр бүр эфирт нэгэн тэнэг шоу гаргадаг тухай та сонсон байлгүй. Тэнд би зохиож болох хамгийн утгагүй шоглоомыг ярьж байдаг гэх үү! Дараа нь ямар нэгэн өөр юм хиймээр санагдвал тэр эгшинд сэтгэлд минь буусан киноны төрлийг авдаг юм гэх үү. Надад өөр хобби байгааг битгий мартаарай. Жишээлбэл, би сүүлийн саруудад уран зургаа орхисон гэхдээ барлах ялангуяа төмөр барын зурагт дуртай болоод байна.  Энэ бүгд нь цаг, хүч их авах юм даа… Миний шинэ гангстерийн кинонууд голчлон тэр уран зургийн туршилтуудаас төрсөн юм. Яагаад гэдгийг би ойлгоогүй л явна.

-Гангстерийн тухай домгоо та романтик маягаар удаан барьж иржээ. Харин та сүүлийн хоёр кинондоо якузагийн жинхэнэ дүр төрхийг харуулсан нь өөрийгөө зөвтгөх оролдлого гэмээр.

-Якузаг романтик болгохоор би хэзээ ч оролдоогүй! Хэрэв тийм болсон бол миний хүсэл зоригоор бий болоогүй. Анхны кинонууддаа би экзистенциализмыг, нэг үгээр оршин тогтнох  асуудлыг судлан, амьдрал, үхлийн хүлээн авах мэдрэмжийн талаар ярилцах гэсэн юм. Тэгэхдээ гол дүр нь гангстер байх эсэх нь огт хамаагүй. «Хилэгнэл» ба «Хилэгнэлийн эрмэгийн цаана» кинонуудад якуза нь хорлон. Би тэднийг хорлонтой л гэж харуулсан. Харин миний хувьд хамгийн чухал нь өмнөх кинонуудынх шиг тэд ганцаар биш, хүчирхийлийн тэр машины араа, шүднүүд гэж харуулсан эрмэлзэл минь юм. Тийм маягаар ч бизнесийн нийгэмлэг, орчин үеийн улс төрийн ертөнц бүтсэн байгаа. Хүчирхийлэлтэй ямар нэгэн хэлбэрээр холбогдсон мөнгө дэлхийг захирч байна.

-Үзэгчдийн хувьд гол үзвэр нь дэлгэрэнгүй үзүүлсэн хүчирхийлэл л болж байна. Өрөмдөж эсвэл бейсболын сургуулилтын автоматаар хүлээстэй хохирогчийн нүүрэнд бөмбөгөөр буудах зэргийн аллагыг мартахад хэцүү юм. Та энэ бүгдийгээ хэрхэн сэтгэн зохиож байна вэ?

-Хэрэв энэ бүгд надад таалагддаг, намайг хүчирхийллийн зураглалаар таашаал авдаг гэж та бодож байгаа бол том төөрөгдөл! Тэнд зугаатай, таашаалтай  юу үгүй. Хэн нэгнийг зовоон тарчлааж байгааг харахад танд хүнд байна уу? Надад ч ялгаагүй! Гэмт хэргийн нийгэмлэгийн амьдрал аймшгийн, би яагаад тэр нийгэмлэг тийм гэдэг талаар худлаа ярих ёстой гэж? За, тийм. Зарим нэг зүйлийг би өөрөө бодож олсон гэх үү дээ… Бейсболын хувьд багын дурсамж хэрэг болсон юм. Намайг жаахан байхад Японд хөлбөмбөг огт сонирхдоггүй, бүгд л бейсболд дуртай байжээ.

Бид дасгал сургуулийн тийм автомат байсан саравчинд ороод л дасгал хийхээр оролддог байлаа. Заримдаа цохиур модгүй зогсоод л бөмбөгийг гараар барихыг оролдоно. Заримдаа зогсолт султай байгаад л бөмбөгөнд оногдон унадаг байж. Пацаануудын тэнэгдүү тэр тоглоомоос л урвагчийг хөөсөн зураглал төрсөн юм.  Миний киноны баатар Отомо маш хэрцгий байх ёстойгоос тийм автомат ашиглахад хүрсэн гэх үү дээ. Өрмийн хувьд би тэр хорлонт этгээдийн толгойг нь шууд “өрөмдөөд” цус нөжийг нь урсгах гэтэл  харин продюсерүүд үзэгчдэд тийм аймшиг үзүүлээд хэрэггүй хэмээн тэр этгээдийн толгойд нь шуудай углахыг зөвлөсөн юм. “Чамайг «Хилэгнэлийн» харгис зураглалаас чинь болоод хараасан биз дээ гэтэл чи дахиад л өөрийнхөөр зүтгэлээ” гэж тэднийг хэлсний дараа би үгэнд нь орсон юм.

-Шинэ кинондоо харгислал ба хүчирхийллийн хэрэгтэй тэнцвэрийг олсон гэж та ярьсан байна лээ. Хажуу­гаас харахад зарим нэг зураглалаас тэр тэнцвэрийг олж харахад хэцүү юм.

-Танд сонирхуулахад, би саяхан тамлалтын түүхийн тухай ямар нэгэн зүйл олоод уншсан. Эртний грекчүүд, дундад зууны католикуудтай харьцуулахад япон якуза нь нялх хүүхэд. Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайнаар хэлэхээс ч аймшигтай зүйл хийгдэж байсан л даа. Шинэ киноны хүчирхийллийн хувьд гэвэл би өөрийгөө бага зэрэг дарж чадсандаа бахархаж байгаа. Жишээлбэл, нэг зураглалдаа хоёр хүн хэрэлдэж байгааг гаргасан юм. Нэг нь дорнын яриагаар нөгөө нь барууныхаар хэрэлдэнэ. Японд үзэгчид элгээ хөштөл хөхрөлдөж байлаа. Харин орчуулгаар түүнийг дамжуулах гэдэг ёстой бүтэшгүй…

-Таны киног барууны хэлэнд буул­гахад аль хир их хаягдалтай байна вэ?

-Их дээ. Үүнээс зугтана гэж үгүй юм даа. Жишээлбэл, миний нэг баатар: «Цусан ах дүүгийн  маш хүчтэй барилдлагатай, түүнээс би урваж чадахгүй» гэж хэлж байгааг «Цусан ахан дүүгийн холбоо маань маш хүчтэй учраас би ахан дүүсийнхээ төлөө үхэхэд ч бэлэн, өөрийн хүүхдийг тахихад ч бэлэн!» гэх маягаар япончууд хэлдэг утгатай. Гэлээ ч тэр бүх  нарийн нандиныг хөрвүүлэхгүй. Та болж буй хэрэг явдлын үндсэн утгыг ойлгосон бол хангалттай гэж би боддог.

-Олон жилийн турш та Йожи Ямамототай хамтран ажиллаж байна. Таны шинэ киноны баатрууд ч тэр загвар бүтээгчийн хувцастай байна лээ. Шоронгийн хувцсыг хүртэл тэр зохиосон уу?

-Үгүй үгүй, тэр хувцас өмнөх киноноос үлдсэн юм. Ямамото бол миний дотны нөхөр. Саяхан бид кинонд ч амьдралдаа ч телевизийн дэлгэцнээ ч би түүний хувцасыг өмсөнө гэсэн гэрээ байгуулсаныг танд дуулгая. Үүргээ биелүүлэхийг хичээж явна. Тэр нь Отомогийн өмссөн хувцаст ч хамаатай. Таны анхааралд зориулан үлдсэн гангстерүүд нь авъяасаар дутахгүй Казуко Курасавогийн хувцсаар гоёсон. Тэр хүн агуу Акира Курасавогийн охин юм.

-Таны киног нутагт чинь Европ, Америкаас муу үнэлдэг гэл үү?

-Аан, үүнийг өөрчилж чаддаггүй. Хэсэгтээ хэвлэл ч буруутай. Мэргэжлийн шүүмжлэгчид манайд ховор. Гол төлөв л сурвалжлагчид том хөлсөөр урлангуудад ажилладаг. Би бие даасан кино үйлдвэрлэл явуулдаг учраас миний тухай тэд нэг их бичээд байдаггүй. Гэхдээ асуудал үүнд биш. Намайг үнэнээр хүлээн авдаггүйд л байгаа! Тухайлбал, миний киног Канн, Венецид шилээд авлаа гэхэд хүмүүст  сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэвлэл дискээ явуулахад л чамайг автоматаар оруулна гээд бичнэ. Япончууд хилийн чанадад намайг хэн нэгэн биширч байна гэж яагаад ч итгэхгүй. Толгойд нь буухгүй. Кино, телевиз гээд олон салбарт нэг хүн адилхан амжилттай байх ёсгүй гэж тэд үзнэ! Мейнстримд миний зам хаалттай.

-Японы киноны мейнстрим сүү­лийн жилүүдэд ямар өөрчлөлтэй байна вэ?

-Дэлхийд ямар байна, яг л тийм байгаа. Энд тэндгүй л цахим төхөөрөмжийн тусгай  үр дүн… Хүмүүс компьютерийн тусламжтайгаар тухайлбал машиныг яаж тэнцүү хаваахыг үзүүлэх гээд л кино хийдэг болж. Кино урлагт жинхэнэ драм улам л багасаад, кино нь цэнгээний парк болж байна. Амандаа чихэр хүлхээд л америкийн эргүүлэгт суугаад л салхи татуулаад хурдална. Ямар нэгэн «Өшөө авагчдад» байдаг шиг. Жинхэнэ хайр сэтгэлийг кино урлагаас бас олохгүй. Хайр сэтгэл одоо чихэрлэг болжээ… Ер нь тэгээд хүмүүс кино үзэхээр  очихоо болиод тэднийг интернэтээр эсвэл өөрсдийн смартфон дээр харахыг илүүчлэх болсон байгаа. Кино урлагийн харагдах чанар алдагдлаа. Бид хямралд орсон, харин түүнээс гарах зам таавар болон үлдэж байх шиг.

-Гэхдээ дүгнэлт, туршилтын таны чадвар кино урлагт, наад зах нь японы кинонд сайн тус дэмтэй байх л даа. Дараагийн киноныхоо тухай ямар санаа оноотой байна вэ?

-Кинонд тэр огт хамаагүй. Би гурван орон зайтай шатар зохиоё гэсэн санаандаа баригдаад байгаа. Хөлөг нь шоо байх ёстой. Шатарын бодууд, хүү нь нэг хавтгайгаар биш, зураагаар яваад л.

-Бодоод оллоо гэе, харин дараа нь яах гэж байна?

-Юу яах гэж? Дэлхийн хоёр агуу ша­тар­чинг олоод л тоглоё гээд гуйхгүй юу!

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж