Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдийг фейсбүүкээс

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдийг фейсбүүкээс

Бавуугийн Лхагвасүрэн

Надад бага нас байгаагүй

Харихад аавын хэлэхийг хамт бодож
Ханатлаа ухаангүй тоглож яваагүй
Дэгдээхэй гэнэн зангаа тэр чигээр нь эдлээгүй
Дэндүү хашир "өвгөн санаат" явсан болохоор
Надад бага нас байгаагүй Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд
Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж
Өдий төдий олон тоглоомноос татгалзан
Өөрийгөө авч үлдэж чадсан болохоор
Надад бага нас байгаагүй

Хэрсүү хоёр хайрын уулын дунд
Хэлэх хөдлөхөө хүртэл битүү цэнэж
Зодуулах эгч, шоглох дүүгүй "ганц"
Зоргоороо атлаа ижлээр дутаж өссөн болохоор
Надад бага нас байгаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж