“Чингис хаан-2012”-д Монголын тамирчид удаалав

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

“Чингис хаан-2012”-д Монголын тамирчид удаалав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан-2012” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны олимпийн эрхийн оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд медаль хүртсэн тамирчинд олимпийн эрхийн 100, 60, 40 оноо олгох юм. Гэсэн ч “Чингис хаан-2012” тэмцээнд олон улсын жүдо бөхийн холбооны чансааны дээгүүр бичигддэг гадаад болон манай улсын тамирчид оролцоогүй нь чансаа муутай болсныг илтгэнэ.

“Чингис хаан-2012” тэмцээний шаг­налын нийт сан 50 мянган ам.доллар юм. Жин тус бүрийн түрүүлсэн тамирчин “Чингис хаан” цом, 1000 ам.доллар дагалдах бол мөнгөн медалийг 500 ам.доллар, хүрэл медалийг 250 ам.доллар тус бүр дагалдана. Эрэгтэй, эмэгтэй багаар нь байр эзлүүлж тус бүр тэргүүн байр 2000 ам.доллар, дэд байр 1000 ам.доллар, гуравдугаар байр 500 ам.доллараар шагнуулдаг аж. Мөн тэмцээнд шилдэг барилдаан үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчинг “Ippon trophy” цомоор шагнах юм. 

Энэ удаагийн “Чингис хаан” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Чех, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил,  Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан зэрэг 13 орны 127 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзлээ. Олон улсын жүдо бөхийн холбооны жүдо бөхийн дүрмийн дагуу тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин эрхтэй бөгөөд манай улсаас 56 жүдоч оролцсон юм.

Тэмцээний эхний өдөр манай улсын жудочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа нар дэлхийн цомын аварга болсон бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртсэн юм. Өчигдөр тэмцээний үлдсэн жингийн барилдаанууд болж, манай улсын тамирчид нийтдээ дөрвөн алт, найман мөнгө, 14 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. Харин БНСУ-ын баг тамирчид долоон алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэнээр багаараа тэргүүн байрт шалгарлаа.
 
Мөн багийн дүнгээр Японы тамирчид хоёр алт, хоёр мөнгө медальтайгаар гуравдугаар байрт, ОХУ дөрөвдүгээр байр, Чех тавдугаар байрт шалгарлаа.

Ингээд жин тус бүрийн медальтнуудыг танилцуулъя.

Эрэгтэй 60 кг

1. Д.Баярмагнай
2. Ким Вон Жин /БНСУ/
3. Ч.Болдбаатар
4. Г.Болдбаатар

66 кг

1. Д.Төмөрхүлэг
2. Д.Алтансүх
3. Б.Хишигбаяр
4. Ху Во Вэ /БНСУ/

73кг

1. Ким Вон Жун /БНСУ/
2. Г.Одбаяр
3. Мустафа Боулемиа /Алжир/
4. Игорь Рыбин /ОХУ/

81кг

1. Иван Воробеев /ОХУ/
2. Н.Нямсүрэн
3. Г.Түвшинжаргал
4. О.Ууганбаатар

-90кг

1. Куак Дон Хан /БНСУ/
2. Д.Бат-Эрдэнэ
3. Б.Амбасэлмаа
4. Александр Журецка /ОХУ

-100кг

1. Б.Тэмүүлэн
2. И Кю Вон /БНСУ/
3. Г.Пүрэвдорж
4. Ким Кён Тэ /БНСУ/

+100кг

1. Чо Гуам /БНСУ/
2. Ренат Сайдов /ОХУ/
3. Юрий Краковецкий /Казахстан/
4. Н.Батсуурь

Эмэгтэй 48кг

1. Жон Вү Кён /БНСУ/
2. Г.Отгонцэцэг
3. Ж.Саранзаяа
4. Ким Юн Рэн /БНСУ/

52кг

1. Юки Хашимото /Япон/
2. Ким Ми Ри /БНСУ/
3. Б.Бат-Эрдэнэ
4. Ч.Аззаяа

57кг

1. Д.Сумъяа
2. Мегуми Ишикава /Япон/
3. И Жи Ён /БНСУ/
4. Камила Минакава /Бразил/

63кг

1. Харука Ясумацу /Япон/
2. Б.Мөнгөнчимэг
3. Ким Ми Хуа /БНСУ/
4. Тереза Паточкова /Чех/

-70кг

1. Ким Сон Гён /БНСУ/
2. Ц.Мөнхзаяа
3. Карен Нунира /Япон/
4. Ц.Цэрэнханд

-78кг

1. Юн Да Вун /БНСУ/
2. М.Нямтуяа
3. Алатаннабуци /БНХАУ/
4. М.Хоролсүрэн

+78кг

1. Ким Жи Ён /БНСУ/
2. Канае Ямабэ /Япон/
3. Д.Цэрэнханд
4. Жо Хю Жин /БНСУ/

Т.МАША





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж