Монголын хамгийн том зөрчил нь хөршөөсөө өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого юм. Далайд гарцгүй энэ улс дэлхийд эхний 10-д орох коксжих нүүрсний нөөц бүхий ордыг агуулж байгаа айл бөгөөд ихэнх ордууд нь ашиглагдаж эхлээгүй байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн парламентын сонгуульд асар их хөрөнгө зарлагадсан Монголын улсын төсөв эдгээр ордыг эргэлтэд оруулахыг шаардаж байна. Хятад мэдээж үүнд туслахаас татгалзахгүй, тэртээ тэргүй Хятад Монголын уул уурхайн экспортын 80 хувийг худалдан авч байна. Баялгийнх нь гол худалдан авагч саналаасаа татгалзсан нь Монголын хувьд тийм ч сэтгэл баясгах зүйл биш.
Монголын байр суурь Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудыг эргэлзээтэй байдалд оруулж байна. Дэлхийн зах зээлийн эрэлт багассанаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байгаа нь уурхайчдад хүнд тусч байгаа. Дэлхийн уул уурхайн томчууд болох BHP Billiton болон Rio Tinto компанийн хувьцааны үнийн уналт энэ жилийн байдлаар 3-аас 13 хувьд хүрээд байна. Гадаад дахь нөхцөл байдал ийм байхад Монгол дахь ирээдүйн төлөв тодорхойгүй байгаа нь Монголд ажиллаж байгаа уул уурхайн компаниудын хувьцааны үнэд ч шууд нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар SouthGobi-ийн хувьцааны үнэ 60 хувиар унаад байна. Chalco-гийн онилоод байгаа Winsway-н үнэ ч мөн адил уналаа. Монголын Овоотын нүүрсний ордыг ашиглахаар төлөвлөж буй Австралийн Aspire Mining хувьцааныхаа дөрөвний гурвыг алдаад байна.
Коксжих нүүрсний гол хэрэглэгч болсон Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь коксжих нүүрсний бизнес эрхэлж буй компаниудын хувьд хүнд цохилт юм. Гэсэн хэдий ч Хятад коксжих нүүрсний гол импортлогч төдийгүй энэ салбарын гол хөрөнгө оруулагч хэвээр байх болно. Монгол Улс үүнийг мартаж болохгүй.
2012 оны есдүгээр сарын 5