Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар их төлөв зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, тал хээрийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж