’’Улаан ном’’-ын жагсаалтад багтсан амьтдыг тоолно

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

’’Улаан ном’’-ын жагсаалтад багтсан амьтдыг тоолно

Цаа буга, зэрлэг тэмээ, усны халиу зэрэг дэлхийн “Улаан ном”-ын жагсаалтад багтсан амьтад манай оронд амьдардаг. Тэгвэл эдгээр ховор амьтдын тоо толгойг гаргах, тархцыг тогтоох судалгааг энэ онд хийхээр болжээ. “CITES” буюу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид нэгдсэнийхээ хувьд манай улс ховордсон амьтдынхаа судалгааг тогтмол хийж байх үүрэг хүлээдэг аж. Тиймээс БОНХЯ-ны захиалгаар судалгааны ажлыг МУИС-ийн Амьтан судлалын тэнхим хийхээр болжээ. Усны халиуны судалгааг арваннэгдүгээр сараас эхлүүлэх аж.

Харин зэрлэг тэмээ, цаа бугын тооллогыг Говийн их дархан цаазат газрын А хэсгээр зохион байгуулах гэнэ. Нийт 46 мянган ам км өргөн уудам талбайг хамарсан тус бүс нутагт Биологийн хүрээлэн, МУБИС, МУИС-ийн багш нар болон байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хавтгайг тоолох юм байна.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж