Нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орлоо

Энэ сарын 7-ны 23.00 цагаас 12-ны 07.00 цаг хүртэл хугацаанд Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх автозамын засвартай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөнд дараах өөрчлөлт орж байгаа юм.

1. М:3   “СБД-ийн 20-р хороо-7 буудал-ТЭЦ3”

М:7  “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол”

М:8  “Яармаг-МУБИС”

М:11 “Нисэх-МУБИС”

М:19 “Ээрмэл-баруун хүрээ”

М:29 “3,4-рхороолол-ТЭЦ3”

М:33 “Зам гүүрийн авто бааз-Зайсан”

М:38 “Шархад-Сансар туннель-ТЭЦ3”

М:43 “3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан”

М:45 “3,4-р хороолол-Мохтма Гандийн гудамж-Мишээл экспо”

М:51 “СБД-ийн 20-р хороо-4-р дэлгүүр-Мишээл экспо”

Тр:6  “БММЗ-Офицеруудын ордон”

ХО: “Био-Морингийн даваа-МИУБИС” гэсэн чиглэлүүдийн автобуснууд 2 чиглэлдээ Олимпийн, Их монголын болон Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замуудаар тойрч явна.

2. M:12 “Ганхийц-Зайсан” чиглэлийн автобуснууд  Зайсангаас явах чиглэлд  Энхтайваны гүүр хүрэлгүй  120 мянгатын аюулгүйн тойргоор эргэж үндсэн чиглэлдээ орж явна

3. М:14б
“Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ3” чиглэлийн автобуснууд 2 чиглэлдээ Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар явна.
 
4. М:54 “Нарангийн гол-ТЭЦ3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чиглэлийн автобуснууд  Мохатма Гандийн гудамжинд “40 жилийн өндөрлөг”-өөр буцаж эргэн явна.
 
5. М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу” чиглэлийн автобуснууд Их монголын гудамжаар буцаж эргэнэ

6. ХО: “Өлзийт-Төв номын сан” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин Чингисийн өргөн чөлөөнд  хүрч үндсэн чиглэлээр явна.     

7. ХО: “Туул тосгон-Шувуу-Вокзал” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин үндсэн чиглэлээр явна.

Нийтийн тээврийн газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж