Шүүгч, Ерөнхий шүүгч нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Шүүгч, Ерөнхий шүүгч нарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарим хүмүүсийг шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Болормааг Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Х.Оюунжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчээр томиллоо. Мөн Л.Алтанг Увс аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Бадрахгэрэлийг Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Н.Дамдинсүрэнг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Б.Ихтамирыг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, М.Нямбаярыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, М.Энхмандахыг Хэнтий аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт үнэмлэхийг гардуулахдаа иргэд олон түмний итгэлийг дааж, хууль, шударга ёсыг дээдэлж ажиллахыг захилаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж