Вьетнам хүү “X Factor”-т хайраа илчлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Вьетнам хүү “X Factor”-т хайраа илчлэв

Английн “X Factor” нэвтрүүлгийн хөтлөгч, хамгийн тачаангуй хүүхэн гэгддэг дуучин Тулисаг нэгэн вьетнам хүү уйлуулах шахсан гэнэ. Вьетнамын Ханой хотын оюутан 18 настай Жейсон Виет Тиен дуучин бүсгүйн нэрийг Тулиша хэмээн буруу дуудаж байсан ч аядуу хоолойгоор үзэгчдийг бишрүүлсэн аж. Жаалхүү тайзан дээр бүр Тулисад хайраа илчлэхдээ ч нэрийг нь буруу дуудсаар байжээ. Жейсон Виет Тиен “Би Тулишад маш их хайртай. Гэхдээ энэ бол миний ээждээ хайртайгаас огт өөр. Би энэ мөчийг бүх амьдралынхаа турш мөрөөдсөн. Би түүний уруул дээр үнсмээр байна” хэмээн Тулисаг хайлуулж орхисон бөгөөд санасандаа ч хүрч, дуучин бүсгүйд сарнай бэлэглэн, үнсэх эрхээр шагнуулсан гэнэ.

Харин шоуны бусад хоёр шүүгч Луис Волш, Гэри Барлоу хоёр хүүд хайртай дуучныхаа нэрийг буруу дуудаж байгааг тайлбарлах гэж оролдсон боловч хүү ойлгож ч амжаагүй байна.

Н.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж