Твиттерийн хамгийн алдартай хүүхэд

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Твиттерийн хамгийн алдартай хүүхэд

Твиттерийн хамгийн алдартай хүн хэн болохыг та мэдэх үү? Магадгүй та Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхем, “Spice girls”-ын экс гишүүн Виктория нарын охин Харпер Севенийг гэж таамаглаж байгаа байх. Гэвч Их Британийн хатан хаанаас ч илүү алдартай Харпер Севенийг энэ удаа Твиттерийн “од” дөрөвхөн сартай хүү Астала ардаа орхижээ. Астала Дилан Виллоу нь Их Британийн телевизийн алдартай хөтлөгч, загвар өмсөгч Пичес Гелдоф, хөгжимчин Томас Коэн нарын хүү аж. Аав ээж нь хүүгээ төрснөөс хойш бараг өдөр болгон шахам зургийг нь Твиттер хуудсандаа тавьдаг байснаас жиргээчдийн ертөнцөд хамгийн олон хүн мэддэг, алдартай хүүхэд болсон гэнэ.

Н.ЭНХ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж