007 тагнуул Жеймс Бондын шинэ ангид тоглож буй Английн жүжигчин Дэниэл Грег дахин хоёр цуврал ангид тоглохоор киноны продюсерүүдтэй 20 сая фунт стирлингийн гэрээ байгуулжээ. Өдгөө 44 настай Дэниэл Грег Жеймс Бонд цувралын гурван ангид тоглоод байгаа бөгөөд зураг авалт нь дууссан “Skyfall” анги нь энэ оны сүүлчээр дэлгэцнээ гарах гэнэ. Дэлгэцэнд мөнхөрсөн Английн тагнуул Жеймс Бондын анхны цуврал гарснаас хойш өдгөө 50 жил өнгөрч байгаа юм байна. 1973-1985 оны хооронд Жеймс Бонд цувралын нийт долоон ангид тоглосон жүжигчин Рожер Мур саяхан Дэниэл Грегийг 007 тагнуулын дүрийг бүтээсэн жүжигчдээс хамгийн сайн нь гэж магтсан аж.
Н.ЭНХ