Энди Мюррей шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Энди Мюррей шигшээд шалгарлаа

Талбайн теннисний оны дөрөвдэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 14 дэх өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээгийн эхний тоглолт боллоо.

Хагас шигшээгийн эхний тоглолтод Лондонгийн аварга Их Британы Энди Мюррей (3), Швейцарийн Рожер Федерерийг буулган авч хагас шигшээд шалгарсан Чехийн Томаш Бердых (6) нарын хооронд болж Энди Маррейгийн ялалтаар өндөрлөжээ. Тоглолтын эхний сэтийг Бердых 7:5-аар өөрийн болгосон ч, удаах гурван сэтэд Маррей 6:2, 6:1, 7:9-өөр илүүрхэж ялалт байгууллаа. Тоглолт гурван цаг 58 минут үргэлжилсэн байна. Тус тэмцээний чансааны зургаад бичигдсэн Томаш Бердых 475 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 720 оноо хүртсэн байна.

Энди Мюррейгийн хувьд энэ жилийн “Уимбльдон”-ы шигшээд шалгарч Рожер Федерерт ялагдсан ч, Лондонгийн олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, холимог хосоос мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр “Их дуулга”-ын дөрөв дэх шигшээдээ шалгарч байна. 2010, 2011 оны Австралийн нээлттэй тэмцээн, 2012 оны Уимбльдон, 2008 онд Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч ялагдаж байжээ. Тэрбээр "Их дуулга"-ын анхны цомоо хүртэхийн төлөө “Их дуулга”-ын таван түрүүт Сербийн Новак Жокович, Испанийн Дэвид Феррер (4) нарын хэн хожсонтой тоглох юм. Жоковчи, Феррер нарын тоглолт энэ цагт үргэлжиж байгаа бөгөөд эхний үеийг 5:2-оо Феррер илүүрхэж байгаа ч тоглолт борооны улмаас хойшлогдоод байна.

Өнөө шөнө эмэгтэйчүүдийн аваргын төлөө дэлхийн тэргүүн теннисчин, энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга Беларусын Виктория Азаренка, “Их дуулга”-ын 14 түрүүт, энэ жилийн Лондонгийн аварга АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс (4) нарын хооронд болно. Мөн эмэгтэй хосын аваргын төлөө Итали, Чехийн хосын хооронд болно.

Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая
ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй,
эмэгтэй теннисчид тус бүр 1 сая 900 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж