Зураач В.Ундраагийн “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр 15.00 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг болон бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэх ажээ.
Д.ЖАРГАЛ