“Чингис хаан-2012” дэлхийн цом өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

“Чингис хаан-2012” дэлхийн цом өнөөдөр өндөрлөнө

“Чингис хаан-2012” дэлхийн цомын тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73 кг-ийн, эмэгтэйчүүдийн -48 кг, 52 кг, 57 кг-ийн жингийн аваргууд тодорлоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, -90кг, -100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ийн аваргууд тодорч, 2016 оны олимпийн наадмын эрхийн онооны анхны тэмцээн өндөрлөнө.

Өчигдөр манай улсын жудочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа нар дэлхийн цомын аварга болсон бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртжээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж