Улаанбаатарт бороотой

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороотой


2012 оны 09 дүгээр сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар их төлөв зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгаар 23-28 градус, тал хээрийн нутгаар 18-23 градус,  бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдөрөөс сэрүүсч 15-17 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 9 дугээр сарын 10-наас 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10,11-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. 12-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж