Ху Жинтао эдийн засгийн өсөлтийг амлав

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Ху Жинтао эдийн засгийн өсөлтийг амлав

ОХУ-ын Владивосток хотод Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалт дээр Хятадын дарга Ху Жинтао дэлхийн санхүүгийн хямралын үеийг даван туулахын тулд улс орныхоо эдийн засгийн өсөлтийг цаашид тогтоон барина гэж амлажээ. Энэ оны эцсээр шинэ залгамжлагчид халаагаа өгөхөөр бэлтгэж буй Ху Жинтао чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ “Европ, Америк, Азийг хамарсан эдийн засгийн хямрал аажмаар  намжиж байгаа ч эдийн засгийг тогтворгүйжүүлж буй зарим хүчин зүйлс тодорхойгүй хэвээр байна. Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээг сайжруулж, тогтвортой байдлыг хангах тууштай бодлогоо үргэлжлүүлнэ” хэмээн ярьсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон бүс нутгийн улс орны удирдагчдаас Номхон далайн чөлөөт худалдаанд учирч буй саад бэрхшээлийг арилгахыг хүсчээ. Харин Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтыг энэ удаа зохион явуулж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудал, ялангуяа Европын өрийн хямралын асуудлаар байр сууриа илэрхийлжээ. В.Путин “Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хямралаас гарах арга мухардсан. Гадаад худалдааны хэмжээ болон хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлснээр зөвхөн сөрөг өөрчлөлтийг ч хазаарлаж чадна. Нээлттэй зах зээл, чөлөөт худалдааны суурь зарчмыг дагаж мөрдөх нь чухал. Бидний зорилго бол энэ бүх хоригтой тэмцэх. Яагаад гэвэл хана барьснаас гүүр барих нь илүү ашигтай” гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж