“Чингис хаан-2012” тэмцээний нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

“Чингис хаан-2012” тэмцээний нээлт боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны олимпийн эрх олгох анхны тэмцээний гараагаа манай улсаас эхлүүлэхээр болсон бөгөөд “Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга П.Цагаан оролцож тэмцээнийг нээж үг хэллээ. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрл, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар үг хэллээ.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73 кг-ийн, эмэгтэйчүүдийн -48 кг, 52 кг, 57 кг-ийн жингийн аваргууд тодорно.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж