Төмөр замын “Raildus” нийтийн тээвэрт явах уу

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Төмөр замын “Raildus” нийтийн тээвэрт явах уу

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Транс маш холдингийн марктенгийн захирал Александр Чебаковыг хүлээн авч уулзлаа. Энэ компани төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Raildus” үйлдвэрлэгч аж.  Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Raildus” явуулах боломжийг судалж холбогдох хүмүүстэй холбоо тогтоож өгөх талаар УБТЗ-ын 1-р орлогч Домбровескийд  нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүсэлт гаргажээ. Засаг даргын хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс УБТЗ-ын 1-р орлогч  дээрх компанид уламжилснаар энэхүү уулзалтыг хоёр тал зохион байгуулсан байна.

Богд уулын урдуур төмөр зам тавих стратеги гарсан тул Нийслэлийн бүс дэх төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах боломж гарна. Түүнийг бий болгох үүднээс эхний туршилтыг хийж үр дүнг нь харах шаардлага амьдарлаас урган гарч байгааг нийслэлийн удирдлага ажил хэрэг болгох зорилго тавин ажиллаж байгаагийн эхлэл нь энэ аж. Үйлдвэрлэгчээс туршилт хийх “Raildus”-ыг түрээслэж болох талаар санал солилцлоо. Туршилт амжилттай болсон нөхцөлд дараа дараагийн хэлцэлүүд хийгдэх аж.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж