Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, уулархаг нутгаар хур тунадас орж цаг агаар эрс сэрүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 11,12-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар секундэд 12-14 метр, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Маргааш нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 14-19, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байх аж.
Улаанбаатарын цаг агаарын 3 хоногийн урьдчилсан мэдээ: