Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих бас нэгэн дэмжигч гарч иржээ. Дуучин Мадонна саяхан Нью Йоркийн “Yankee” цэнгэлдэх дэх тоглолтынхоо үеэр нуруун дээрээ хараар шивсэн Обама хэмээх үгийг үзэгчдэд харуулж, түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихийг уриалсан гэнэ.
Дуучин Мадонна улс төрийн үзэл бодлоо ингэж илэрхийлж байгаа нь анх удаа биш бөгөөд тэрбээр өнгөрсөн сард мөн нэг тоглолтынхоо үеэр Ерөнхий сайдаа эсэргүүцсэн утгатай дуу дуулсныхаа төлөө баривчлагдан хоригдож буй Оросын “Pussy Riot” охидын хамтлагийг өмөөрч, нуруун дээрээ хамтлагийн нэрийг шивүүлсэн байсан аж.
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон ерөнхийлөгчийн ирэх сонгуульд Барак Обамаг дэмжихээ илэрхийлсэн юм.