”Жангар”-ын гайхамшигт үгээс

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

”Жангар”-ын гайхамшигт үгээс

Хэдэн жилийн өмнө Халимагийн жангарч, хөөмийч Охнойн Цагаанзам гуай манай ажлын газраар хэд ирсэн юм. Бид эртний монголчуудын зан аалийн талаар өөрсдийн төсөөллөө ярилцлаа. Монгол баатрууд тулалдаанд орохдоо товшуураа аван хөөмийлөөд, хоолойн хархираа үүсгэн дайсан руугаа дайран ордог байсан гэж Цагаанзам гуай өгүүлэв. Хэдэн зуун баатар хархирахад газар доргиж, чих дөжрөм байж таараа гэж ирээд л нүдэнд харагдтал ярьдаг байна шүү.

Жил нас хоёроо
Жадын үзүүрт өргөе…
Бух цэргийг нягт гэж
Буцаж харьсан баатар манайд үгүй.(Жангараас)

Хэдэн зуун хүн шороон түм болж харагдаад, их хэнгэргийн чимээ, хоолойн хархираа сүр нэмж, ёстой нөгөө тамаас ирсэн "тартар"-ууд гэдэг нь дайсанд үзэгдэн, цөсийг нь цалгиулдаг байсан байх даа.

Цагаанзам гуай надад "Жангар"-ын доорхи хэсгийн талаар мөн өгүүлсэн юм.  "Монголын за андгай буй за." хэмээдэг. Ийм хүмүүс тухай үеийн нүүдэлчдийн нийгэмд тэнгэрийн од мэт олон байсан болоод л бид дэлхийг эзэлсэн байж таарна.

Араг Улаан Хонгор баатар хүлэг сайн морь Оцол хөх халзандаа дараах үгийг хэлэв.

"Маргааш өглөө
Нар мандахын цагт
Тэнгэрийн Төгөө Бүст
Намайг хүргэ!
Хэрэв эс хүргэвэл
Дөш болсон зоогоор чинь
Хэнгэргийн шир хийлгүй.
Хүдэр найман хавиргаар чинь
Хэнгэргийн дохиур хийлгүй,
Дөрвөн хар туурайгаар чинь
Зулын цөгц хийлгүй байхгүй би" гэв.

Оцол хөх халзан нь тэр үгийг сонсоод,

"Маргааш өглөө нар
Нар мандах хүртэл
Миний нуруун дээр тогт
Сайраар шувтраад унавал
Эзэн минь билээ гэж
Эргэж буцаж авахгүй шүү би" гэв.

Гүйсэн нь ч мэдэгдэлгүй,
Ниссэн нь мэдэгдэлгүй
Явсан их хурданд
Эмээлийн ард суугаад,
Алтан жолоондоо
Арай гэж хүрч явна.
Маргааш өглөө нь
Нар мандахын үед
Бумбын цагаан өргөөний
Өмнө ирээд буув… (Жангараас)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж