Дэд сайдуудын томилгоог өнөөдөр хэлэлцэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудын томилгоог өнөөдөр хэлэлцэхгүй гэв

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж байна. Уг хуралдаанаар яамдын дэд сайд нарын томилгоог хийх байх гэсэн боловч томилгоог ярилцаагүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр хэллээ.

Тус хуралдаанаар 2012-2016 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийн ахицтай өөрчлөлт, хэтийн төлвийг хэлэлцжээ. Засгийн газрын гишүүд ажил орологотой монгол, эрүүл чийрэг монгол, эрдэм боловсролтой монгол, аюулгүй орчинтой монгол, эрх чөлөөтэй монгол гэсэн үндсэн таван асуудлыг боловсруулахаар хуралдсан. Гол нь эдгээр асуудлыг салбар бүрт хэрхэн тусгаж хэрэгжүүлэх боломжтойг хэлэлцэж байгаа юм. Хөтөлбөрийг боловсруулж дууссаны дараа Зээлийн батлан даалтын санг байгуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих талаар хэлэлцэж байгаа юм байна. Засгийн газрын хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж