Клейстерс, Давыденко нар French Open-д оролцохгүй | News.MN

Клейстерс, Давыденко нар French Open-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Клейстерс, Давыденко нар French Open-д оролцохгүй

Бельгийн шилдэг теннисчин Ким Клейстерс болон ОХУ-ын Николай Давыденко нар “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний хоёр дахь нь болох удахгүй эхлэх Францын нээлттэй тэмцээнд гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ.

АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Клейстерсийн тухайд өнгөрсөн сард болсон Холбоотны цомын тэмцээний үеэр хөлөндөө гэмтэл авсан бол Давыденко бугуйн гэмтлийн улмаас гуравдугаар сарын дунд үеэс хойш уралдаан, тэмцээнд оролцоогүй юм.

Хэсэг их хугацаанд их спортоосоо хөндий байсан Клейстерс өнгөрсөн жил сүр дуулиантайгаар талбайн теннисний ертөнцөд эргэн ирж, АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн боловч энэ улиралд гэмтлийн улмаас “Их дуулга”-ын хоёр цувралыг орхиход хүрээд байна.

Түүнийг орлож, Ролан Гаррост Канадын Стефани Дубойс тоглох юм.

Харин Давыденкогийн тухайд Францын нээлттэй тэмцээнийг өнжих эрэгтэй шилдэг тамирчдын тоог нэгээр нэмсэн. Аргентиний Хуан Мартин дел Потро, Германы Томми Хаас болон АНУ-ын Жеймс Блейк нар мөн гэмтлийн улмаас тус тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.

Давыденко өмнө нь 2005 болон 2007 онд Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарч байжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж