“Шууд ардчилал” уулзалтад Ерөнхийлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

“Шууд ардчилал” уулзалтад Ерөнхийлөгч оролцоно

“Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт яг одоо Төрийн ордны их танхимд болж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Шууд ардчилал” хүрээлэн, НИТХ, НЗДТГ-аас хамтран энэхүү сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн. Үүний дараа “Шууд ардчилал”-ын зарчим хэрхэн шилжих, өнөөгийн байдал зэрэг сэдвээр олон эрдэмтэд илтгэл тавьж байна. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа нар сургалт илтгэлээ тавьсан юм. Харин  16.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, үг хэлэх юм байна.
 
Төсвийн шинэ хууль ирэх  2013 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх гэж буйтай холбогдуулан иргэдийн оролцоог түүнд чиглэсэн үйл ажиллагааг одооноос хэрэгжүүлж эхлэх шаардлагатай юм. Мөн ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх шатандаа орж байгаа энэ үед иргэдийн оролцоог хангах дээрх журмын төслүүдийг хугацаа алдалгүй орон нутгийн иргэдэд хүргэх үүднээс аймаг, орон нутгийн иргэдэд дээрх сургалтыг энэ сарын 15-нд зохион байгуулах гэнэ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж