Ашигт малтмалын экспортын жишиг үнийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын экспортын жишиг үнийг гаргажээ

АМГ-аас ашигт малтмалын экспортын есдүгээр сарын жишиг үнийн мэдээллийг гаргажээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийн мэдээллийг экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн талаарх жишиг үнийг баримтлан тогтоосон аж.

Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын дагуу нүүрсний үнийг БНХАУ-ын www.coalworld.net цахим хуудаст байршуулсан нүүрсний үнийг үндэслэн гаргажээ. Үүнээс харахад Металлургийн жоншны баяжмалын үнийг 2.6 хувиар өсгөн тооцож, хэрэглэж болох нь.

Х.ӨНӨР

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж