Усайн Болтоос хурдан робот бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Усайн Болтоос хурдан робот бүтээв

Чита нэртэй дөрвөн хөлтэй робот дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтын хурдны амжилтыг эвджээ. Пентагоны санхүүжилтээр Массачусетсын робот үйлдвэрлэгч Бостон Динамик компанид үйлдвэрлэсэн энэхүү робот гүйлтийн зам дээр цагт 45.5 км-ийн хурдтай гүйж, шинэ рекорд тогтоосон гэнэ. Харин Ямайкийн олимпийн аварга, гүйлтийн тамирчин Усайн Болтын дээд амжилт цагт 44.7 км юм байна. Чита нэртэй энэхүү робот нь АНУ-ын цэргийн зориулалтаар бүтээж буй роботын төслийн нэг ажил гэнэ. Роботыг бүтээсэн хүн “Харамсалтай энэ роботыг хүн хөнөөхийн тулд бүтээсэн” хэмээн ярьжээ. Роботын мэргэжилтнүүд Читаг 2013 онд Батлан хамгаалах салбарт туршихаар төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж