Иймд долоо хоногийн дотор холбогдох байгууллагууд нийслэлийн шугмын худгуудын хамгаалалт тагны талаар НИТХ-ын төлөөлөгчдөд илүү тодорхой мэдээлэл ирүүлэхийг үүрэг болгов. НИТХ-ын төлөөлөгчид бодит мэдээлэлтэй байх нь энэ талаар цаашид авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахад тустай гэж хуралд оролцогсод үзлээ. Газрын алба дараа нь байнгын хорооны гишүүдэд ажлаа танилцуулсан юм. Газрын тухай хуульд иргэд газар эзэмших эрхээ шилжүүлдэг нь тухайн газрын ажлыг хүндрүүлдэг талаар тэдний танилцуулганд дурдагдав. Тухайлбал хуулинд газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ төлбөрийн талаар тодорхой заалт оруулаагүй нь гол хүндрэл болдог байна. Нөгөө талаар тус алба өөртөө хамааралгүй хяналт шалгалтын ажил явуулдаг. Энэ нь газрын албаны ажилтнуудыг АТГ-т шалгагдахад хүрэгдэг байна. Хяналт бол НМХГ-т харъяалагддаг. Гэтэл хяналт шалгалт явуулж байгаа нэрээр бусдын газар хамгаалсан хашааг буулгах болдог гэж Газрын албаны дарга М.Буяндэлгэр хэлж байв.
Нийтийн эзэмшлийн зам талбайд 11 худаг таггүй байна
НИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Инжнерийн шугам сүлжээний худгийн ашиглалтын талаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Д.Оросоо хуралдааныг нээлээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Алтангэрэл хуралдаанд танилцуулга хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын илрүүлснээр одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд 11 худаг таггүй байгаа аж. Харин энэхүү шугам сүлжээг дагасан 40 мянга гаруй худаг нийслэлд байдаг. Эдгээр худагууд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Ус сувгийг удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Усны барилга байгууламж НӨҮГ, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар, Инженерийн байгууламжийн байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг их дээд сургууль зэрэг газруудад харъяалагддаг байна. Байнгын хорооны хуралдаанд дээрх нэр бүхий байгууллагуудын төлөөлөлүүд оролцож өөр өөрийн харъяаны худагны хадгалалт хамгаалалт тагны талаар товч мэдээлэл хийсэн юм. Тэдний ярьж байгаагаар худаг бүхэн эзэнтэй. Ойр ойрхон эргэж байдаг байна. Ийм мэдээлэл байнгын хорооны төлөөлөгчдийг эргэлзэхэд хүргэв. Хурал удирдсан Д.Оросоо “бид шугмын худгуудыг, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдалд харшлаад байгаа тул авч хэлэлцэж байгаа юм.Та бүхний танилцуулгаас одоогоор ердөө 11 худаг таггүй байгаа гэдэг нь үнэмшилгүй сонсогдож байна” гэж бодит мэдээлэл өгөхийг сануулж байв. Ажил хариуцсан хүмүүсийн амнаас шугамын худаг гамшгийн хэмжээнд хүрээгүй гэж талбарлаж байхад, асуудлыг авч хэлэлцэж байгаа НИТХ-ын байнгын хорооны төлөөлөгчид тэднээс өөр байр суурьтай байлаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn