Дэлхийн анхны тусламжийн өдөр өнөөдөр тохиож буй. Энэхүү өдрийг манай улс “Хайртай хүмүүсийнхээ төлөө” уриан дор тэмдэглэн, өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг яг одоо Эрх чөлөөний талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөгт оролцогчдын дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулж, сурталчилгааны материал тараан, анхны тусламжийн мэдлэг олгож байна.
Д.ЖАРГАЛ