Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд зүүн талд баригдаж буй Хурд группийн захиалгаар баригдаж байгаа “Рапид харш” орон сууцны барилгад өчигдөр 18.10 цагийн үед осол гарч хүний амь нас эрсэджээ.
Дээшээ барилгын материалаа өргөж байсан краны оройн хэсэг нь хугарч унан, 26 настай краны жолооч С-ийн амь нас эрсэдсэн байна. Ослын газарт МХГ, Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Шүүх эмнэлгийнхэн ажиллажээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлэг болон МХГ-ын ажилчид ажиллаж байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ