“Бавари” улирлын гурав дахь цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

“Бавари” улирлын гурав дахь цомоо хүртлээ


Бундеслигийн аварга “Баейрн Мюнхен” өнгөрсөн шөнө Германы цомын тэмцээний финалд “Вердер Бремен”-ийг 4:0 харьцаатай хожсоноор энэ улирлын гурав дахь цомоо хүртсэн байна. 2009/10 оны улиралд бахдам амжилт гаргаж буй “Бавари” ирэх амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн цомын төлөө “Интер Милан”-тай өрсөлдөх билээ.

Өнгөрсөн шөнийн тоглолтод Арьен Роббен 35 дахь минутад гоолын салхийг хагалсан. Германы шигшээ багийн хамгаалагч Пер Мертезакер бөмбөгөнд гар хүрснээр Роббен торгуулийн цохилт гүйцэтгэж, ямар ч алдаа мадаггүйгээр багтаа тэргүүлэл авчирсан юм. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд долоон минут өнгөрөхөд Ивица Олич тооны харьцааг 2:0 болгосон бөгөөд 63 дахь минутад Марк ван Боммель гоолдож, улмаар Бастьян Швайнштайгер тоглолтын цэгийг тавьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж