“Шууд ардчилал” үндэсний сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

“Шууд ардчилал” үндэсний сургалт болж байна

“Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт яг одоо Төрийн ордны их танхимд болж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Шууд ардчилал” хүрээлэн, НИТХ, НЗДТГ-аас хамтран энэхүү сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
 
Төсвийн шинэ хууль ирэх  2013 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх гэж буйтай холбогдуулан иргэдийн оролцоог түүнд чиглэсэн үйл ажиллагааг одооноос хэрэгжүүлж эхлэх шаардлагатай юм. Мөн ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх шатандаа орж байгаа энэ үед иргэдийн оролцоог хангах дээрх журмын төслүүдийг хугацаа алдалгүй орон нутгийн иргэдэд хүргэх үүднээс аймаг, орон нутгийн иргэдэд дээрх сургалтыг энэ сарын 15-нд зохион байгуулах гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж