Хотын удирдлагууд гадаад түншүүдтэйгээ нүүр хагарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Хотын удирдлагууд гадаад түншүүдтэйгээ нүүр хагарлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Улаанбаатар хотын гадаад түншүүдтэй танилцах уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, Азийн сан, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан зэрэг түнш байгууллагын төлөөлөгчид уригдан ирсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын гадаад түншүүдтэйгээ нүүр хагарах, цаашлаад улам нягт хамтран ажиллах эхлэлийг тавих зорилго тавьсан гэдгээ онцолсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын хөгжилд гадаад түншүүдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа хэлээд, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Засаг даргын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлоготой уялдуулах талаар анхаарч ажиллахаа хэлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун гадаад түншүүдийн зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг цааш нь аваад явах үндэсний бааз суурийг бэхжүүлэх тал дээр анхаарах цаг болсныг онцолсон. Улаанбаатарын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөх, эрчим хүчний хэмнэлттэй амины тохиолог орон сууцны хороолол барьж байгуулах тал дээр гадаад түншүүдийн бодлого түлхүү чиглэх байх гэж найдлага тавьж байгаагаа хотын мээр илэрхийлсэн. Танилцах уулзалтыг залгаад ажил хэрэгч уулзалтууд цаашид үргэлжилнэ.


Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж