Элчин сайд Грегори Гоулдхоук: Улаанбаатар хотын дарга таныг манай улсад айлчлахыг хүсэж байна. Мөн манай нийслэл Оттава хотын даргыг би Монголд айлчлах ажлыг зохион байгуулна гээд, Нийслэлийн Засаг даргын хотоо хөгжүүлэх шинэ бодлогын талаар сонирхосон.
Нийслэлийн Засаг дарга: Хотын шинэ удирдлагуудын баримтлан ажиллаж байгаа хамгийн гол бодлого бол хотын дарга болон алба хэлтсүүдийн гаргасан захирамж, тушаал шийдвэр бүхэн нийтэд ил тод байх ёстой. Иймд урьд нь зөвхөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 9 төлөөлөгч засаг даргатайгаа зөвшилцөн аливаа шийдвэрийг гаргадаг байсан бол одоо заавал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэж ямар нэг шийдвэрийг гаргадаг болсон. Гэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гаргахаас өмнө иргэдийнхээ саналыг заавал асууж, иргэд дэмжвэл хэрэгжүүлэх зарчмаар ажиллана гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна. Иргэд өөрсдийнхөө оролцоотойгоор гарсан аливаа шийдвэрийг дуртай биелүүлдэг хэмээн цохон тэмдэглээд, Ямар ч албан тушаалтны гаргасан захирамж, шийдвэр 48 цагийн дотор иргэдэд заавал хүрч байх, Улаанбаатар хотын төсвийг ил тод болгож, зарцуулалт үр дүнг дэлгэрэнгүйгээр мэдээлэх үүргийг би холбогдох албаныханд өгч байгаа гэлээ.
Уулзалтын төгсгөлд, Элчин сайд Грегори Гоулдхоук: Монгол дахь Канадын элчин сайдын яамны дэргэд "Канадын сан" ТББ үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрийн бус байгууллага нь дүүргүүд болон хороодод хэрэгжиж байгаа жижиг хэмжээний төслүүдийг санхүүжүүлэн ажиллдаг. Одоогоор 300 гаруй төслийг санхүүжүүлээд байна. Цаашид энэ үйл ажиллагааг идвэхжүүлэн, та бүхэнтэй хамтран ажиллах болно гэж тэмдэглэлээ.