Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох бөгөөд энэхүү хуралдаанаар дэд сайд нарыг томилж мэдэх талаар Төрийн ордонд дуулдаж байна. Ямар ч байсан энэ асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намынхантай өчигдөр зөвшилцсөн гэх мэдээлэл байна.

МАХН-ын хувьд гурван ч дэд сайдыг нэр дэвшүүлсэн, үүнд Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн.

Харин МҮАН-ын хувьд Б.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэх магадлал өндөр аж. Ардчилсан намын хувьд дэд сайд нар нь хэдийнэ тодроод байгаа, тиймээс эл томилгоо өнөөдөр шийдэгдэх бололтой.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж