Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
9-нөөс эхлэн ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
2012 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар их төлөв зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:. Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11,12-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи хугацааны эхээр зарим газраар секундэд 12-14 метр, 10,11-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.