Н.Номтойбаяр “Шинэ дэлхий”-н эзэн болно

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр “Шинэ дэлхий”-н эзэн болно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд асан Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсон ч үндсэн ажлаа хийхгүй хийдүүлж яваа билээ. Харин мань гишүүн ажлаа хийдүүлэх завсраа “Шинэ дэлхий” телевизийг худалдаж авах наймаагаа нэлээд амжуулсан бололтой юм. Дээрх телевизийг үүсгэн байгуулагч нь өнөөгийн парламентад сууж буй УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар гэдгийг хэн хүнгүй андахгүй.  Тэгвэл одоо тус телевиз алтны магнат Н.Номтойбаяраар овоглогдох болж байна. Гэхдээ олон нийтийн зүгээс Н.Номтойбаяр мөнгөөр зодон телевизийн эзэн боллоо ч “Шинэ дэлхий”-г одоогийнх нь төвшнөөс унагачихгүй авч явж чадах уу гэдэг хэлэлцүүлэг хамгийн их өрнөж байна. Зарим нь бүр сонгуулийн үеэр ид хүчээ авч байсан Дорнодчууд аа Н.Номтойбаярыг хонгон дээр нь алгадаад хот руу нь явуул” гэдэг үгийг сануулан “Шинэ дэлхий” телевизийнхэн Н.Номтойбаярыг алгадаад явуул” гэж байна.  

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд нэг хэсэг Дорнодод телевиз байгуулна хэмээн давхиж баахан сүрийг үзүүлсэн ч шинээр телевиз байгуулна гэдэг амаргүй даваа байсан уу, тэрхүү мөрөөдлөө салхинд хийсгэсэн гэнэ лээ. Харин одоо бэлэн зэлэн телевизийг шууд худалдан авах нь амар байсан бололтой юм.  Гол нь Н.Номтойбаяр телевизийн уран бүтээлчдийг ойлгож, гар нийлж ажиллаж чаддаг л байгаа даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж