Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болох бөгөөд тус хуралдаанаар дэд сайд нарыг томилж мэдэх талаар Төрийн ордонд дуулдаж байна. Ямар ч байсан энэ асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намынхантай үдээс өмнө зөвшилцсөн гэх мэдээлэл байна. МАХН-ын хувьд өчигдөр гурван ч дэд сайдыг нэр дэвшүүлсэн, үүнд Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн. Харин МҮАН-ын хувьд Б.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэх магадлал өндөр аж. Ардчилсан намын хувьд дэд сайд нар нь хэдийнэ тодроод байгаа, тиймээс эл томилгоо маргааш шийдэгдэх бололтой.
Г.Дарь