Гангийн хамгийн том үйлдвэрлэгч алдагдалд оров

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Гангийн хамгийн том үйлдвэрлэгч алдагдалд оров

Хятадын ган үйлдвэрлэлийн салбар бүрэн зогсолтод ороод байна. Ашиг нь бараг тэгтэй тэнцэж бүтээгдэхүүний бөөгнөрөл дээд цэгтээ хүрээд байгаа аж. Хятадын банкнууд энэ салбарыг унагаачихгүйн тулд дахин хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүний бөөгнөрөлд огтхон ч нөлөөлсөнгүй, эрэлт улам л багассаар байгаа юм. Тус улсын Үндэсний статистикийн газраас гаргасан албан ёсны мэдээлэлд гангийн худалдаа их хэмжээгээр багассан үзүүлэлттэй гарчээ.

21st Century Business Herald сонин Хятадын Үндэсний статистикийн газраас 2011 онд төмрийн худалдаа 730 сая тонноос 683 сая тонн болж, 50 саяар багассан дүнтэй гарсныг нийтэлсэн байна.

Түүхээс харахад, тус улсын албан ёсны мэдээлэл эргэлзээтэй байдаг. Хэрэв таамаглалууд буруу бол үйлдвэрүүд мэдээлж байгаагаасаа их хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг юм. Тэгвэл гангийн үйлдвэрүүд яагаад ийм хэмжээгээр үйлдвэрлэл явуулаад байгаа нь сонирхол татаж байна.

Хятадын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн найман сард үнийн уналтаас шалтгаалж хамгийн том алдагдал хүлээсэн. Алдагдлын хэмжээ 299 сая доллар буюу 1.9 тэрбум юаньд хүрсэн талаар Хятадын Ган төмрийн ассациациас наймдугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн билээ. Тус улсын гангийн салбар хамгийн хүнд үе дээрээ ирээд байгаа нь энэ юм. Шанхайд ган арматурын үнэ наймдугаар сарын 29-ний өдөр хамгийн доод хэмжээндээ хүрч, нэг тонн нь 3327 юаниар ажилжаалагдсан байна.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж