Хар тамхины хэрэгт холбогдсон ялтнуудыг судалжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон ялтнуудыг судалжээ

Улсын Дээд шүүхийн Судалгааны төв улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн талаарх судалгааг хийжээ. Дээрх хугацаанд энэ төрлийн 28 гэмт хэрэгт нийт 66 хүн хорих ялаар шийтгүүлсэн байна. Судалгаанаас үзэхэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг харьцангуй олон байгаа нь анхаарал татаад буй аж. Тухайлбал, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийн улмаас 62 хүн шүүгджээ. Ийнхүү олж авсан бодисоо хадгалсан гэмт хэрэгт 22 хүн, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт 14 хүн холбогдсон аж.

Мөн хар тамхи тээвэрлэсэн гэмт хэрэгт 10 хүн, борлуулсан гэмт хэрэгт 14 хүн тус тус шийтгүүлсэн байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт 7 хүн ял шийтгүүлжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж