Намрын нээлтийн барилдаан ирэх ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Намрын нээлтийн барилдаан ирэх ням гаригт болно

МҮБХ-ноос наадмаас наадам хүртэлх хугацаанд зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдаанууд эхлэх гэж байна.

2012-2013 онд улс аймгийн цолтой бөхчүүдийн 22 барилдаан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн 10, сумын цолтой болон өсвөр, нийтийн монгол шандастнуудын 15 барилдаан зохион байгуулагдах ажээ.

Энэ намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын есөнд 14 цагаас болох гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох бөгөөд барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Дашрамд дуулгахад цаашид улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 224 хүчтэн зодоглож байх юм байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж