Монголд ирж буй жуулчдын тоогоор Хятад тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Монголд ирж буй жуулчдын тоогоор Хятад тэргүүлжээ

Монголын аялал жуулчлалын үндэсний төвөөс манай улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ирж байсан жуулчдын тоог энэ оны мөн үетэй харьцуулсан судалгааг гаргажээ. Үүнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 22600 гаруй жуулчин ирж байсан бол энэ оны мөн үед 33900 жуулчин ирсэн нь бараг 50 хувь өссөн үзүүлэлт гарсан байна. Харин манай улсад Хятад улсаас өнгөрсөн онд 10300 гаруй жуулчин зорчсон тоогоор тэргүүлж байсан бол энэ жилийн хувьд 18300 жуулчин буюу 70 гаруй хувиар мөн л тэргүүлсэн дүн мэдээ гарчээ.  Өнгөрсөн онд 232,038 мянган хятад иргэн Монголд жуулчилжээ. Өмнөх 2008 оноос даруй 35 мянга гаруйгаар илүү хятад хүн өнгөрсөн онд Монголд жуучилсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж