Канадын нэрт залуу дуучин Карли Рей Жепсэний “Call Me Maybe” дуу энэ зунBillboard-ийн хамгийн шилдэг 100 дууны эгнээнд багтсан юм. Түүнчлэн энэ зуныг байлдан дагуулсан "Call Me Maybe" дуугаараа Жепсэн өчигдөр буюу пүрэв гаригт болсон “MTV Видео Авардс”-аас “Шилдэг залуу дуучин”-ы шагналыг хүртжээ. Тэрбээр энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна хэмээн өөрийн Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцсан байна. Түүнийг хөгжмийн ертөнцийн томоохон наадам болох “MTV Видео Авардс”-аас шагнал хүртсэнд ойр дотныхон нь болоод шүтэн бишрэгчид хамгийн баярлаж байгаа бололтой. Учир нь түүнд баяр хүргэж, амжилт хүссэн олон мянган сэтгэгдлүүд түүний Twitter-т жиргэж байгаа аж.
Э. Анхтуяа