Сэлбийн гүүр хугацаандаа ашиглалтад орсонгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүр хугацаандаа ашиглалтад орсонгүй

Сэлбийн хос гүүрний урд талын гүүрийн замын хөдөлгөөнийг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхлэн хааж, гүүрийг бүрэн нурааж өргөтгөх ажил эхэлсэн. Эхний ээлжинд иргэдийн ярьж заншсанаар Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг засч байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор засварын ажил өнөөдөр дуусч, зорчих хэсгийг нээх байсан. Гэтэл өнөөдөр тус гүүрийн ашиглалтад өгсөнгүй. Энэ талаар нийслэлийн автозамын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Ц.Шинэзоригоос тодруулахад “Хэд хэдэн шалтгааны улмаас гүүрийг ашиглалтад орох хугацааг ойролцоогоор энэ сарын 14-ныг хүртэл сунгасан. Тодруулбал, цаг агаарын байдал тогтворгүй, бороо хур их орсон, мөн инженерийн шугам сүлжээний ажил, тролейбусны шон, кабель шугам зайлуулах ажлууд сунжирсан. Эхний гүүрийг засварлаж, дуусмагц дараагийн гүүрийн засвар эхэлнэ. Ямартай ч ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд хос гүүрийн засварын ажил дуусна” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж