Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн салбарын захирлуудын албан тушаалд сонгон шалгаруулж авна
Албан тушаал :
- Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал
- Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал
- “Монголын мэдээ” агентлагийн захирал
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Удирдах арга барил эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл эзэмшсэн байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Улс төрийн намын гишүүн бус
- Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан туршлагатай байх
Бүрдүүлэх материал:
- Мөрийн хөтөлбөр
- Дэлгэрэнгүй анкет
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- Хоёр хувь цээж зураг
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2012 оны 9 дүгээр сарын 12-ны 12.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: БГДүүрэг. Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн Тамгын Газар, Хүний нөөцийн алба.
Утас: 325802, факс: 70117003
Утас: 325802, факс: 70117003