Өнгөрсөн дөрөв дүгээр сард Аргентины Ресистенсия хотын эмнэлэгт төрөх хугацаанаасаа гурван сарын өмнө төрсөн Luz Milagros охиныг эмч нар нас барсан гэж үзэн моргт шилжүүлсэн юм. Түүний төрөх үеийн жин ердөө 780 грамм байжээ. Харин бяцхан охиныг эмнэлэгийн моргт шилжүүлснээс 12 цагийн дараа эцэг эх нь түүнтэй салах ёс хийхээр очжээ. Luz Milagros охины ээж Analia Boutet охиныхоо дээгүүр бүтээсэн даавууг авч, гарт нь хүрэхэд охин нь чичирч байсан бөгөөд маш сулхан уйлах нь сонсогдсон байна. Luz Milagros охины эцэг эх охиноо амьд байгааг мэдээд маш их баярлаж гайхан, юу хийхээ мэдэхгүй хэсэг уйлж, инээн зогссон байна. Дараа нь охиныг яаралтай Буэнос-Айрес хотын эмнэлэгт шилжүүлэн 2 сарын хугацаанд эрчимт эмчилгээ хийсэн бөгөөд саяхан Ресистенсия хотын эмнэлэгт шилжин ирж, эмч нарын хяналтан дор эмчилгээгээ үргэлжлүүлсэн байна. Одоогоор охины биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарч, Фонтана хотын ойролцоох гэртээ харьжээ. Гэхдээ эмч нар охиныг одоо ч эмчийн хяналтанд байх шаардлагатай бөгөөд эмчилгээгээ үргэлжлүүлэх хэргтэйг анхааруулсан байна. Luz Milagros охины эцэг эх хачирхалтайгаар дахин амилсан охиныхоо нэрийг "Miracle Light" гэж өөрчилсөн юм.
“Дахин амилсан” охин эмнэлгээс гарчээ
Б.АНХТУЯА