БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

БНСУ-ын АҮХНХЭГазрын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдийн VI дахь уулзалт өнөөдөр “Халла” ресторанд болох гэж байна. Энэхүү уулзалтыг тус суурийн төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд та уулзалтанд ирснээр Солонгост ажиллаж байсан нөхөдтэй танилцаж, нөхөрлөхөөс гадна БНСУ-д гэрээгээр ажиллах болон солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тухай зэрэг мэдээллийг авах юм. Мөн БНСУ-ын АҮХНХЭГазрын Монгол дахь Суурин төлөөлөгч Юү Мён Сү суурин төлөөлөгчийн газраас 2012 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулах бөгөөд иргэдийн асуултанд тодорхой хариултуудыг өгөх юм.

Уулзалт “Халла” ресторанд (4-р хороолол 87-р цэцэрлэгийн баруун талд) 17.00 цагаас болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж