БНСУ-ын Ерөнхийлөгч И-Мён Бак өөрийн улсын далбааг “Токто” хэмээх эзэмшлийн маргаантай арлын ойролцоо байрлуулсан нь арлыг өөрийн эзэмшлийн газар гэж үздэг Япон БНСУ, Хятад зэрэг орнуудын дунд хэрүүлийн алим болжээ. Сүүлийн үед үндсэрхэг үзлийг өдөөн хатгасан, газар нутгийн шийдэгдээгүй асуудлууд Азийн орнуудад иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа гэнэ. Сүүлийн үед Хятад болоод Өмнөд Солонгост дээрх арлын маргаантай холбоотой эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн гарах болсныг хэвлэлийнхэн онцолж байна. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын далбааг “Токто” арлын ойролцоо байрлуулж, маргаантай асуудлыг улам дэвэргэсэн үйлдлийг Токиогийн “Софа” их сургуулийн судлаач Койчи Никано “хамгийн бүдүүлэг зан авир” хэмээн буруутгажээ. Харин дээрх маргааныг олон улсын зүгээс янз янзаар дүгнэн тайлбарлаж байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон зүүн өмнөд Ази дахь айлчлалын үеэр уг маргаантай арлуудын асуудлыг онцолж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Хятад болоод БНСУ-ын зүгээс өөрийн улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг АНУ-аас хүсчээ. Харин Хиллари Клинтон ирэх долоо хоногт Хятадын удирдагчидтай Бээжинд хийх уулзалтаараа дээрх маргаантай арлын асуудлаар авч хэлэлцэх гэнэ. Японы Дотоод хэргийн сайдын өчигдөр буюу пүрэв гаригт энэхүү арлын маргаанаар олон мянган иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгааг дэмжиж байгааг дэмжсэн юм. Түүнчлэн тэрбээр маргаантай арлыг өөрийн улсын эзэмшилдээ авах гэсэн ард түмнийх нь дуу хоолой улам ширүүснэ гэдгийг ч онцолсон байна. Японы дотоод хэргийн сайд ийнхүү мэдэгдэл гаргасан бол Хятадад ч мөн энэхүү арлыг өөрийн улсын мэдэлд оруулахыг хүсч байгаа ард түмнийх нь тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Солонгосын хойгийн хооронд үүссэн дээрх арлын маргаан зүгээр ч нэг арал биш бөгөөд газрын гүндээ асар их нефьтийн нөөцтэй гэдгээрээ ийнхүү хамгийн их маргаан дэгдээгээд байгаа юм.
Э.АНХТУЯА