“Amazon” шинэ таблет гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Amazon” шинэ таблет гаргажээ

Өчигдөр Америкийн “Amazon” компани шинэ загварын “Kindle Fire HD” таблетаа Их Британид худалдаалахаар болсон тухайгаа мэдэгджээ. Тус компанийн  гаргасан “Kindle Fire HD” хэмээх таблетууд нь 17.8 см-ийн дэлгэцтэй эсвэл 22.6 см-ийн дэлгэцтэй гэсэн хоёр сонголттой байгаа юм байна. Энэхүү шинэ таблет нь өмнөх загвараа бодвол илүү дэвшилтэт бөгөөд үнэ багатай гэдгээрээ онцлог аж. Мөн тус хоёр загвар нь HDMI холболттой болсноор телевизтэй хялбар холбогдох бөгөөд дуу дүрсний өндөр чанартай болжээ. Түүнчлэн эдгээр таблетуудын интернэтэд холбогдох wi-fi болон Mimo радио долгионы технологийг сайжруулсан байна. Тус компанийн мэдээлснээр “Kindle Fire” таблетийн хамгийн анхны загвар нь худалдаанд гарсанаасаа хойш  АНУ-ийн таблетийн зах зээлийн 22 хувийг нь эзэлж байжээ.

“Amazon” компанийн гаргасан 17.8 см-ийн дэлгэцтэй “Kindle Fire HD”  нь 16 гегабайт санах ойтой бөгөөд ирэх сарын 25-наас 159 фунт стерлингээр Их Британид худалдаанд гаргах гэнэ. Харин 22.6 см-ийн дэлгэцтэй “Kindle Fire HD”  нь одоогоор АНУ-д л худалдаанд гараад бөгөөд ирэх арван нэгдүгээр сараас Их Британид худалдаанд гарах юм байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаны дараа тус компанийн хувьцааны үнэ хоёр хувиар өссөн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж