“Хүүхэд-хөлбөмбөг-ирээдүй” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Хүүхэд-хөлбөмбөг-ирээдүй” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж байна

“Монголын Хөл Бөмбөгийн Холбоо” “Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо”-той хамтран 2012 оноос эхлэн манай улсад 4 жилийн хугацаатай “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд “Grassroots” сургагч багш нарыг бэлтгэх  сургалт явуулсан байна.  Сургалтанд  нийслэл болон аймгуудаас 21 хүн хамрагджээ. Мөн “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг Хөвсгөл аймгаас эхлэхээр болж, өнгөрсөн 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн гурван өдрийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Сургалтанд аймгийн төв болон 24 сумаас ирсэн ЕБС-ийн биеийн тамирын 33 багш хамрагджээ. Тус сургалтанд Хөвсгөл аймгийн Засаг дарга өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулжээ. Сургалт явуулахад тус аймгийн Биеийн тамир спортын газар болон Боловсрол соёлын газрууд ихээхэн анхаарч туслалцаа үзүүлсэн байна. 

Дэлхийн ХБХ болон Монголын ХБХ-ны сургагч багш нар  Хөвсгөл аймаг дах сургалт амжилттай зохиогдож, багш сургагч нар бэлтгэгдснээр аймгийн цаашдын хөлбөмбөгийн хөгжлийн суурь зөв тавигдаж байгааг онцолжээ. Цаашид энэ спортыг хэрхэн хөгжүүлэх нь сургалтанд хамрагдсан сургагч багш нар болон дасгалжуулагчдаас ихээхэн шалтгаална хэмээн тодорхойлсон байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх  дараагийн  аймаг бол Ховд аймаг хэмээн МХБХ-ноос мэдээлжээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж